Зарегистрироваться
Восстановить пароль
FAQ по входу

Монголын өгvvллэгийн цоморлиг (на мон.яз)

  • Добавлен пользователем , дата добавления неизвестна
  • Отредактирован
Монголын өгvvллэгийн цоморлиг (на мон.яз)
Монгол Улсын Засгийн Газрын гишvvн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд А. Цанжидын санаачилгаар 1990-ээд оноос хойш бичигдсэн яруу айраг, өгvvллэгээр Монголын уран зохиолын шилдэг бvтээлvvдийн цоморлигийг гаргаж байна. Эдгээр номыг хэвлvvлэх ажлыг Монголын Зохиолчдын Эвлэл эрхлэж байгаа билээ. Хоёр ботийн нэгдvгээрт яруу найргийн зохиолуудыг, хоёрдугаарт өгvvллэгийн зохиолуудыг тvvвэрлэн эмхтгэлээ. Тэгэхдээ 1990-ээд оноос хойш олон нийтийн анхааралд нэлээд өртсөн "Болор цом, "Утгын чимэг", "Найргийн даага", "Цагаан уул" зэрэг уран зохиолын тэмцээн наадмуудад тэргvvн болон тусгай байранд шалгарсан бvтээлvvдийг эн тэргvvн орууллаа. Тvvнчлэн сvvлийн vед шинээр зохиогдож байгаа оны шилдэг бvтээл шалгаруулах "Алтан Өд цом, залуу яруу найрагчдын "Аморе" наадам зэрэгт шалгарсан уран бvтээлчдийн зохиол бvтээлийг хамрууллаа. Монголын яруу найргийн цоморлиг нийтдээ 100 гаруй яруу найрагчийн 500 шахам шvлэг, монголын өгvvллэгийн цоморлигт 50 гаруй зохиолчийн 100 гаруй бvтээлийг багтаасан бөгөөд бvтээлийн сонголтыг зохиолч яруу найрагчдын өөрсдийнх нь саналаар хийлээ. Харин нас барсан хvмvvсийн бvтээлийг сонгохдоо олон нийтэд танил болсон бvтээлvvдийг нэн тэргvvнд анхаарч, мөн уг зохиолын мэргэжлийн судлаач. шvvмжлэгчдийн саналд тулгуурласан юм. Цаашдаа бид энэхvv цувралыг vргэлжлvvлэн утга зохиолын бусад төрлvvд тухайлбал жvжиг, киноны зохиолын цоморлиг, хvvхдийн зохиолын цоморлиг, тууж цоморлиг. гэх зэргээр ботилон хэвлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ, дээрх цоморлигуудад мөн л 1990 -ээд оноос хойш туурвигдсан бvтээлийг хамруулна. Монголын уран зохиол нь ерээд оноос хойш утга зохиолын олон урсгал чиглэлээр бvтээгдэж байгаа учир тэрхvv урсгал, чиглэлvvдийн төлөөллийг аль болохоор өргөн хvрээнд оруулахыг хичээнгvйлсэн болно.
  • Чтобы скачать этот файл зарегистрируйтесь и/или войдите на сайт используя форму сверху.
  • Регистрация